Цаг захиалах

1Үйлчилгээ сонгох

Цуцлах, буцаалтын нөхцөл

Бид таны цагийг зөвхөн танд зориулж барьдаг тул тэр цагт өөр хүнээс захиалга авдаггүй. Иймд цуцлах, цаг шилжүүлэх бол аль болох эрт мэдэгдэхийг хүсье.

Сүүлд шинэчилсэн: 2026.10.29

Дэлгэрэнгүй

1Цаг цуцлах нөхцөл

Үзлэгийн цаг эхлэхээс 1-ээс доошгүй цагийн өмнө цуцлах хүсэлтээ мэдэгдсэн тохиолдолд захиалгыг цуцалж, төлбөрийг буцаан олгох боломжтой. Үзлэг эхлэхэд 1 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн үед цуцлах хүсэлт гаргасан бол цаг цуцлах болон төлбөр буцаан олгох боломжгүй тул хариуцлагатай байхыг хүсье.

2Цаг шилжүүлэх нөхцөл

Үзлэгийн цагийг эхлэхээс 1-ээс доошгүй цагийн өмнө мэдэгдэж шилжүүлэх боломжтой. Цаг эхлэхэд 1 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн бол төлбөр буцаан олгохгүй бөгөөд зөвхөн нэг удаа өөр боломжит цагруу шилжүүлэх боломжтой.

3Товлосон цагаасаа хоцрох

Үйлчлүүлэгч товлосон цагаасаа 15 минутаас илүү хоцорсон тохиолдолд захиалгыг хүчингүйд тооцож, төлбөр буцаан олгохгүй бөгөөд цаг шилжүүлэх боломжгүй.

4Төлбөр буцаах нөхцөл

Буцаалтыг ажлын 1-2 хоногийн дотор төлбөр төлсөн данс руу шилжүүлнэ. Цаг цуцлагдсан гүйлгээний шимтгэлд QPay - үйлчилгээний төлбөр болох нийт төлбөрийн 1% суутган шилжүүлэх болно.

5Бидний зүгээс цаг цуцлах нөхцөл

Хүндэтгэх шалтгаанаар бид цагийг цуцлах шаардлагатай болвол тантай урьдчилан холбогдож, өөр цаг санал болгох эсвэл төлбөрийг бүрэн буцаана.