Үзлэгийн цаг захиалга

Shaman.mn

Монголын бөө мөргөл, өв соёл, уламжлалт зан заншил, түүхэн уламжлал, ёс зан үйлийн талаарх мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлж, монголчуудын өв соёлыг олон нийтэд таниулна.

  • Автоматжуулсан үзлэгийн цаг баталгаажуулалт
  • Төлбөрийн аюулгүй хялбар шийдэл
  • SMS-ээр баталгаажсан цагийн мэдээлэл илгээгдэнэ

Бидний тухай

Бид Монголын бөө мөргөл, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сургаал, эрдэм ухаан, ёс заншил, зан үйл болон үндэсний өв соёлыг олон нийтэд таниулан түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Монголчуудын олон үеийн турш хадгалж, уламжлан ирсэн мэдлэг ухаан, уламжлалт зан үйл, бөө мөргөлийн түүх, үзэл баримтлалын талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл хүргэж, хүн бүрд өөрийн өв соёлоо танин мэдэх, судлан суралцах боломжийг бүрдүүлнэ.

Мөн өвөг дээдсийнхээ сургаал, байгаль дэлхийгээ дээдлэх уламжлалд тулгуурлан Байгаль эх, газар дэлхий, ан амьтан, ургамал бүхэнтэй зөв зохистой харьцах, хайрлан хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хүндэтгэх үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг зорьдог.

Бид бөө мөргөлийн талаарх мэдээ мэдээлэл, сургаал, уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ бөөгийн үзлэг, уулзалтын цагийг онлайнаар захиалах боломжийг олгож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон харилцааны нууцлалыг хүндэтгэн ажиллана.

Өв соёлоо танин мэдэж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, өвөг дээдсийнхээ уламжлал, эрдэм ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм зорилго юм.

  • Байгаль эхээ хайрлан хамгаалах ухаан
  • Монгол ахуйн зан заншил
  • Бөө мөргөлийн зан үйл
Дэлгэрэнгүй →

Ирэхээсээ өмнө

Үйлчлүүлэхэд тань хялбар болгох хэдэн зөвлөмж.

  1. Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирнэ үү.
  2. Үзүүлэх хүний нэр, төрсөн он, жилийг бэлдэж ирнэ үү.
  3. Хадаг, өргөл авчрах эсэхийг урьдчилан утсаар лавлана уу.
  4. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирэхгүй байхыг хүсье.
  5. Цаг өөрчлөх, цуцлах бол 24 цагийн өмнө мэдэгдэнэ үү.

Монголын байгалийн үзэсгэлэнт газрууд

Түгээмэл асуулт

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Та цаг захиалахдаа, QPay ашиглан хүссэн банкны аппаараа төлбөр хийх боломжтой.
Захиалга баталгаажсаныг яаж мэдэх вэ?
Төлбөр төлөгдмөгц таны утсанд өдөр, цаг, хаягийн мэдээлэлтэй SMS очно. Мөн цагаас 1 өдрийн өмнө сануулга ирнэ.

Цагаа өөрчилж болох уу?

Болно. Захиалгын цагаас 2 цагийн өмнө утсаар холбогдоно уу.

Өөр хүнд зориулж цаг захиалж болох уу?

Болно. Үзүүлэх хүний нэрийг бичиж, нэмэлт мэдээллээ тайлбар хэсэгт үлдээнэ үү.

Хаана байрладаг вэ?

Хаяг болон газрын зургийн холбоосыг «Холбоо барих» хэсгээс харна уу.

Хаяг, холбоо барих

Хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаа 83-160

Газрын зураг дээр харах

Ажлын цаг

Даваа10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
Мягмар10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
Лхагва10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
Пүрэв10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
Баасан10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
Бямба10:00–22:00 Цайны цаг 13:00–14:00
НямАмарна

Үзлэгийн цаг захиалга

Урьдчилан цаг захиалах нь үйлчлүүлэгчдэд цаг заваа хэмнэх, өөрт тохирсон цагийг сонгох, хүлээлтгүй үйлчлүүлэх боломж олгоно. Мөн захиалгын мэдээллийг эмх цэгцтэй бүртгэж, хувийн нууцыг хамгаалахад тусална.

Цаг захиалах

Цуцлах, буцаалтын нөхцөл

Бид таны цагийг зөвхөн танд зориулж барьдаг тул тэр цагт өөр хүнээс захиалга авдаггүй. Иймд цуцлах, цаг шилжүүлэх бол аль болох эрт мэдэгдэхийг хүсье.

Сүүлд шинэчилсэн: 2026.10.29

Дэлгэрэнгүй

1Цаг цуцлах нөхцөл

Үзлэгийн цаг эхлэхээс 1-ээс доошгүй цагийн өмнө цуцлах хүсэлтээ мэдэгдсэн тохиолдолд захиалгыг цуцалж, төлбөрийг буцаан олгох боломжтой. Үзлэг эхлэхэд 1 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн үед цуцлах хүсэлт гаргасан бол цаг цуцлах болон төлбөр буцаан олгох боломжгүй тул хариуцлагатай байхыг хүсье.

2Цаг шилжүүлэх нөхцөл

Үзлэгийн цагийг эхлэхээс 1-ээс доошгүй цагийн өмнө мэдэгдэж шилжүүлэх боломжтой. Цаг эхлэхэд 1 цаг хүрэхгүй хугацаа үлдсэн бол төлбөр буцаан олгохгүй бөгөөд зөвхөн нэг удаа өөр боломжит цагруу шилжүүлэх боломжтой.

3Товлосон цагаасаа хоцрох

Үйлчлүүлэгч товлосон цагаасаа 15 минутаас илүү хоцорсон тохиолдолд захиалгыг хүчингүйд тооцож, төлбөр буцаан олгохгүй бөгөөд цаг шилжүүлэх боломжгүй.

4Төлбөр буцаах нөхцөл

Буцаалтыг ажлын 1-2 хоногийн дотор төлбөр төлсөн данс руу шилжүүлнэ. Цаг цуцлагдсан гүйлгээний шимтгэлд QPay - үйлчилгээний төлбөр болох нийт төлбөрийн 1% суутган шилжүүлэх болно.

5Бидний зүгээс цаг цуцлах нөхцөл

Хүндэтгэх шалтгаанаар бид цагийг цуцлах шаардлагатай болвол тантай урьдчилан холбогдож, өөр цаг санал болгох эсвэл төлбөрийг бүрэн буцаана.

Цаг захиалах